Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ажлынхаа өрөөнд архидан согтуурсан үедээ хүн зодож танхайрсан УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайханг ажлаас нь чөлөөллөө


Сүхбаатар дүүргийн шинээр томилогдсон засаг дарга М.Алтангэрэлийг УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан ажлынхаа өрөөнд архидан согтуурсан үедээ зодож танхайрсан мэдээлэл өчигдөр гарсан. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад СБД-ийн 11 дүгээр хороо УБЕГ-ын орчимд зодуулсан байдалтай хүн ГССҮТ-д 2024 оны 11 сарын 09-ний өдрийн 23:45 цагт дуудлага мэдээлэл ирсэн байна. Шалгалтын явцад иргэн Т, Д нар нь архидан согтуурсан үедээ маргалдаж улмаар Д нь Т-н нүүрэн тус газар нь цохиж гэмтэл учруулсан. Хохирогчийн биеийн байдал одоогоор хэвийн байгаа аж. Уг мэдээллийн дарааД.Дэлгэрсайхан нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан юм.
Түүний ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, улмаар үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ