Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Б.Зээхүү: Чи минь л эрүүл байх хэрэгтэй шүү, бид гурав алзахгүй ээ



Өчигдөр /2024.11.07/ Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралдаж сэтгүүлч Н.Өнөрцэцэгт оноосон ялыг хэвээр үлдээсэн юм. Шүүх хурлын шийдвэр, өчигдөр болсон үйл явдлуудтай холбоотой сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн нөхөр Б.Зээхүү ийн нийтэлжээ. Тэрбээр, 

Хаалттай шүүхийн гадаа өнгөрүүлсэн хахир өдөр.
- Монгол улс ардчилсан орон. Бид ямар улсад амьдраад байна вэ? 11.07-ны энэ өдөр дотроо горьдлого тээн аав хүү хоёр борког хичээлд нь оруулж өгчхөөд түгжрэлд яаран ирэхэд чи минь шүүх хуралдаа орчихсон байлаа. Ирэх замд хүү минь ээж орчихлоо одоохон одоохон гэж явсаар ирсээн. Манай хэд бүгд л ирчихсэн хоёр өдөр нойргүй гадаа суусан ядарчихсан царайтай байсан ч бүгд л итгэлтэйгээр өнөөдөр цагаадна аа гараад ирнэ ээ гээд урмын үг хэлж өдөржин л чадлаараа хэдэн биенээ дор бүрнээ анхаарч халамжлан хүлээж байлаа. Өмгөөлөгч нар орсон болохоор бүгд итгэлтэй тэвчээртэй хүлээж байлаа. Бидний хувьд өмгөөлөгчид бүхний эцсийн найдвар, баатар, итгэл минь байлаа.
18 цаг өнгөрч байхад шүүх хурал дуусч 4.9 жил хэвээр үлдээсэн гэсэн мэдээлэл сонсоод үгээр зүйрлэмгүй хүнд байлаа… Бид бууж өгөхгүй ээ, учир нь ҮНЭН ЯЛНА, хийсэн хэрэг байх биш бүгд л мэдэж байгаа шүү дээ. Чи минь ямар их итгэлтэй байлаа бид ч гэсэн яг тийм байгаа, чамайгаа ямар их замыг туулж энэ хүртэл явсныг хэнээс ч илүү хамгийн сайн мэдэх хүний хувьд үргэлж чинийхээ ар талд баттай зогсдог ханийн хувьд одоо ч бат зогсох болно оо. Бид бүгд чамтайгаа үргэлж хамт байх болно. Чамайгаа яасан их туйлдаж, ямар их уйлж байгааг бодохоос сэтгэл эмтэрнэ. Чи минь шудрага шүүхэд итгэж төрийн төмөр нүүрний өмнө ганцаараа тэмцэж яваа. Миний мэдэх чи минь тийм л шартай, тийм л дайчин хүн шүү дээ. Өнөөдөр бид бүгд үнэхээр хүчин мөхөсдөж байна… За яах вэ, сайхан өдөр нэг их удахгүй ирнэ ээ.
Чи минь л харин эрүүл байх хэрэгтэй шүү, бид гурав алзахгүй ээ. Чи минь сайн мэдэж байгаа бидний хоёр үр ямар зөөлхөн, ямар ухаантай билээ дээ. Бид гурав чамдаа л их санаа зовж байна. Одоо чи минь өөрөө л эрүүл байх хэрэгтэй байна. Хүү минь зөндөө уйлсан, энгэртээ тэвэрч аргадах гэсэн ч бидний нялх үр том залуу болчихсон болохоор харин би энгэрт нь тэврүүлэн нулимсаа нууж ядан зөндөө тэврүүллээ. Хүүгээ ингэж их шаналж байгааг чамайг хараад бүр л их шаналчихна гэж бодсон ч хүү минь зөндөө өндөр болохоор аав нь хий дэмий л аргадаж зогслоо. Том залуу ч гэсэн чи бид хоёрт нялхаараа үр минь аавыгаа тэврээд зөндөө уйлсан. Бид хоёр борког аваад гэртээ ирээд юу болсон талаараа хэлж чадахгүй байна аа. Ямар ч гэсэн бид гурав ярилцаж байгаад утаснаас нь фэйсбүүкийг нь устгачихлаа . Бид хоёр замдаа зөндөө уйлсан. Харин борког аваад хэн хэн нь мэдэгдэхгүй гэж хичээж байгаад сая унтуулчихлаа, юу гэж хэлэх, яаж ойлгуулах учраа нэг л олохгүй… Дэндүү нялх үр минь гэнэн зангаар элдвийг ярьж байгаад л унтлаа. Аав хүү хоёр маргааш яах тухайгаа ярилцаад өрөө өрөөндөө орлоо.
Чамайгаа яг одоо яаж бачуурч, яаж туйлдаж, ямар их ганцаардаж байгааг төсөөлж чадахгүй байна… Чамайг минь хэн ч орхихгүй, бид бүгд сайхан цаг ирэх хүртэл бүгдийг хамт туулна....
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ