Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Шүүх сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ЦАГДАН ХОРИОГ ӨӨРЧЛӨХГҮЙ гэж үзлээ


Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Өнөрцэцэгийн цагдан хориог өөрчлөх эсэх шүүх хурал 14 цагаас эхэлсэн. Эл шүүх хурлаар сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог өөрчлөхгүй хэмээншийдвэрлэжээ. Тиймээс өмгөөлөгч нар нь Ерөнхий шүүгчид гомдол гаргах аж.
Түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр хэлэхдээ “Н.Өнөрцэцэгт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхгүй гэж шүүх үзлээ. Хоёр өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг авч хэлэлцсэнгүй. 
Бага насны хүүхдийг асран хамгаалахтай холбоотой хүүхдийн эрхийн зөрчил гарч байгаа. Мөн түүнийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэж Ерөнхий шүүгч үзсэн нь холбогдох баримтуудаар арилсан. Өөрөөр хэлбэл, Н.Өнөрцэцэг өнгөрсөн өдрүүдэд мэдүүлгүүдээ байнга өгөөд явсан гэж үзлээ. Гэхдээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхгүй гэж байна. Тиймээс өмгөөлөгч нарын зүгээс дахин гомдол гаргана. Бид Н.Өнөрцэцэгтэй уулзаж байгаа. Биеийн байдал нь сайнгүй байна” гэлээ
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ