Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

С.Мөнхчулууныг Дундговь аймгийн Засаг даргаар томилохыг дэмжжээ


Дундговь аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаан болж, аймгийн засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцээд Дундговь аймгийн МАН-ын хорооны дарга Самданнямын МӨНХЧУЛУУН-ыг 100 хувийн саналаар дэмжжээ. Аймгийн ИТХ-аас гаргасан тогтоолыг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар шийдвэрлэлээ.
С.Мөнхчулуун нь Монгол Улсын мэргэшсэн Инженер, Төрийн удирдлагын магистр зэрэгтэй, Төрийн болон улс төрийн арвин туршлагатай, Монгол Ардын намын шилдэг боловсон хүчин гэдгийг албан мэдээнд нь тодотгожээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ