Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ш.Оргил үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тодруулбал, тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн.
Тэгвэл Аймгийн иргэдийн төлөөлөгчид өнөөдөр хуралдаж, V хуралдаанд оролцсон 36 төлөөлөгчийн 19 буюу 52.7 хувийн саналаар Сэлэнгэ аймгийн Засаг даргад Нацагдоржийн Лхагвадоржийг Засаг даргад нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болсон байна.