Боловсролын зээлийн сангийн захирал О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн өрийн үлдэгдэл ямар байгаа талаар мэдээлэл өглөө. Тэрээр "1993-2016 оны хороонд Боловсролын зээлийн сангаас хөнгөлөлттэй зээл авсан 13 мянган иргэний 14.1 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөөгүй байна."
Гадаадад суралцагчдын тухайд 1427 хүн 220 тэрбум төгрөгийн зээлээ эргэн төлөөгүй. Энэ өрийг барагдуулахаар Монголбанк, АТГ, Үндэсний аудитын газар, Улсын ерөнхий прокурорын газартай хамтран ажиллаж байна" гэлээ.