БЗС-гийн мэдээллийг ил болгож, 1997-оос хойшхи зээлийн бүх дүнг нэгтгэж зарлаад буй. Үүнтэй холбогдуулан бид та бүхэнд БЗС-гаас зээл авч суралцсан зарим улс төрчид болон тэдний хамаарал бүхий хүмүүсийн нэрсийг бэлтгэн хүргэж буй.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн дүү Б.Оюунчимэг нь 2016 онд АНУ-ын Куисландын их сургуульд суралцахаар БЗС-гаас 16 мянган ам.доллар буюу одоогийн ханшаар 55 сая төгрөгтэй дүйцэх хэмжээний зээл авч суралцжээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг өөрөө АНУ-ын Гавайн Пасифик их сургуульд суралцахаар БЗС-гаас 32,580 ам.долларын зээл авч аж. Үүнийг одоогийн ханшаар тооцож үзвэл тэрбээр БЗС-гаас 112 сая төгрөгийн зээл авч гадаадад суралцсан гэсэн үг юм.