Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Загварын мэдрэмжтэй байна гэдэг тренд дагахыг хэлдэггүй


Элсэн орсон хуулийн сургуулийнхаа арга хэмжээнд оролцохоор Физа Фахим бэлтгэж байлаа. Тэрбээр хувцасны өрөө дүүрэн шинэ, содон хувцастай ч ямар стилиэр хувцаслах ёстойгоо мэдсэнгүй. Чинээлэг харагдах эсвэл 70-80 оныг дурссан мэт хувцаслах зэрэг олон төрлийн загвараас сонголт хийх нь хамгийн хэцүү. Орчин цагт цахим орчинд шинэ тренд өдөр бүр гарч ирж байгаа тул Фахим шиг цаг үеийн загварын чиг хандлагаа дагах гэсэн олон хүн яг ямар загвараар хувцаслах ёстойгоо шийдэж чаддаггүй.
Фахим "Би өмнө нь нэг хувцас таалагдсан даруйдаа худалдан авдаг байсан. Гэхдээ төд удалгүй, удлаа гэхэд гурваас дөрвөн сарын дараа миний худалдаж авсан хувцас трендээс гарсан байдаг. Мэдээж цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг хүсдэг бас өмсхийг хүсдэг учир яг ямар төрлийн хувцас өмсөхөө мэдэхгүй болж эхэллээ" гэж хэлсэн байна. "TikTok", бэлэн хувцас, томоохон загварын брэндүүд цаг минут бүрд загварын трендийг шинэчилж байгаа тул "дэлгүүр хэсэж сэтгэлээ сэргээх" гэдэг үлгэр болсон бололтой.
Хамгийн сонирхолтой нь цахим орчинд трендийг нисэн өнгөрөх шувуу мэт болгож буй нь "нөлөөлөгчид буюу инфлюсерүүд" юм.
ЗАГВАРЫН ЧИГ ХАНДЛАГАА ДАГАХ ГЭЖ ХЭРЭГГҮЙ ХУДАЛДАН АВАЛТ ХИЙЖ БАЙНА
Мартисон хуучин хувцасны дэлгүүрээс худалдан авалт хийдэг аж. Түүнд таалагдсан загвар байх юм бол дээд талд нь жилийн дараа яг тухайн загварын хувцас, гоёл чимэглэлээ хуучин хувцасны дэлгүүрээс авдаг байна. Учир нь хүмүүс бодлогогүйгээр худалдан авалт хийж, дараа нь ямар ч өмсөх, зүүх сонирхолгүй болсноор хямд үнээр зардаг аж. Үүнийг мэддэг Мартисон санхүүгээ хянаж, трендээ дагах бус бодлоготойгоор хүлээж хүссэн, "дурласан" хувцсаа авдаг байна.
Тэрбээр хэлэхдээ "Таалагдаж байгаа ямар нэгэн хувцсаа худалдан авах гэж хүлээх юм бол яг л надад зориулагдаж бүтээгдсэн юм шиг санагддаг. Миний анзаарсан зүйл бол хүмүүс бодлогогүй худалдан авалт хийж, дараа нь үүнээсээ амархан уйддаг. Хэрвээ үнэхээр таалагдсан зүйлээ хүлээж чадвал байнга өмсөх болно шүү дээ" гэжээ.
Дана Томас
"Fashionopolis: The Price of Fast Fashion and the Future of Clothes" номын зохиолч Дана Томас бодлогогүй худалдан авалт нь цахим платформ ашиглагчдад хамгийн түгээмэл байдаг гэв. Тэрбээр "Утасаа үзэж байгаад ямар нэгэн одын сурталчилж эсвэл эдэлж хэрэглэж байгаа зүйл анхаарал татдаг. Дараа нь дэлгүүрээс яг тэр зүйлээ авах үедээ ‘Энэ надад үнэхээр хэрэгтэй юу?’ гэж өөрөөсөө асууж байсан ч кассын урд ирсэн тул авахаас өөр аргагүй. Энэ бол сэтгэл хөдлөлөөрөө, бодлогогүй санхүүгийн буруу алхам хийж буйн шинж. Инстаграм гэх мэт бүх платформ одоо бараа зардаг болсон. Энэ нь бодлогогүй худалдан авалт ихсэж байгааг илтгэж байна" гэжээ.
Загварын мэдрэмжтэй байна гэдэг яг одоо тренд болж буй зүйлийг худалдан авахыг хэлдэггүй.
Ямар нэгэн платформ дээр зарагдаж байгаа барааг шууд олон төрлөөр нь худалдан авч болох ч хоёроос гурван сарын дараа л мартагдана. Энэ талаар загварын тоймч Люк Мигер тайлбарлахдаа "Хүмүүс долоо хоног бүр брэнд дэлгүүрүүдэд ямар шинэ хувцас ирсэн байгааг харуулж байна. TikTok, Instagram-ын зар сурталчилгаа үүнийг худалдан авахад урамшуулдаг. " HauteLeMode" гэх шинэ тренд, загвар сурталчилдаг суваг гэхэд л 926,000 дагагчтай. Худалдан авагч нарт богино хугацаанд мартагдах трендийг дагахаас илүү мэдлэг байхгүй" гэжээ.
ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХДЭЭ ИТГЭЛТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ
Мартисон шиг худалдан авалт хийдэг олон хүн байдгийг мартаж болохгүй. Томасоны хувьд хувцас авахдаа шүүгээнд өлгөөтэй байгаа хувцаснуудтайгаа зохицох эсэхийг боддог. Тэрбээр "Яг үнэнийг хэлэхэд хувцас хаях газар бага багаар байхгүй болж байна. Хэтэрхий их хувцас, гоёл чимэглэл үйлдвэрлэгдэж, эдгээрийг хүмүүс худалдан авч байна. Талаас илүү хувь нь хэзээ ч хоёрдохоо өмсөгдөхгүйгээр шүүгээнд хадгалагддаг" гэжээ. Томасон бодлогогүй худалдан авалт, сурталчилгааны хортой нөлөөллөөс салахын тулд үргэлж "хэсэг хугацаанд хүлээхийг" зөвлөж байна.
Мөн нэг зүйл худалдан авахдаа шүүгээнд чинь байгаа доод тал нь гурван эд зүйлстэй зохицож байгаа эсэхийг бодох хэрэгтэй гэж онцолсон байна.
Түүнчлэн дэлгүүр хэсэхдээ тренд дагасан бус чанартай материалаар хувцас, гоёл чимэглэл урладаг газрыг сонгох хэрэгтэй. Учир нь 100 хувь хөвөн даавуу, 100 хувь деним нь хэзээ ч загвараас гардаггүй бөгөөд удаан эдэлгээтэй байдаг. Томасон "Үргэлж байгалийн гаралтай, эдэлгээ удаан зүйлийг сонгох хэрэгтэй. Мөн эдгээр нь энгийн нэгэн подвалк, өмд, гутал байж болно. Хэрвээ чанартай зүйл худалдан авах юм бол тренд бус өөрийн загварын чиг хандлагаа олж чадах болно" гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: NBCNEWS
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ