Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХОВД: “Бум ундрах” салон олон угсаатны дээл хувцас дагнан урлана

Ховд аймагт олон угсаатны дээл хувцас урлах “Бум ундрах” салон шинээр нээгдлээ. Соёлын яам, Ховд аймгийн ЗДТГ, Соёл урлагийн газар хамтран олон угсаатны уламжлалт хувцасны хоорондын ялгааг таниулах, түгээн дэлгэрүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, хувцас урлалыг хөгжүүлэх зорилгоор өнгөрсөн онд “Угсаатны хувцас урлахуй” сэдэвт гурван үе шаттай сургалт зохион байгуулсан юм. Уг сургалтыг амжилттай төгссөн Т.Ундрах, Д.Мөнхцэцэг нар Ховд аймагт амьдардаг халх, дөрвөд, захчин гэх мэт 10 гаруй угсаатны хувцас хэрэглэлийг урлаж, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үүднээс “Бум ундрах” салон буюу оёдлын үйлдвэр шинээр байгуулжээ. Тус салон нь оёдолчин, эсгүүрчин, дизайнер гээд нийт 16 ажилтантай. Салоны нээлтэд зориулж найман угсаатны эрэгтэй, эмэгтэй 16 дээл хувцас оёсоноо танилцуулав.
Цаашид олон угсаатны дээл хувцас урлал чиглэлээр дагнан үйлчилгээ үзүүлэхээс гадна угсаатны хувцасны онцлог, хэв шинжийг агуулсан орчин үеийн хувцсыг мөн урлах юм. Ховд аймгийн төв буюу Жаргалант суманд 120 орчим оёдолчин үйл ажиллагаа явуулж байна. Мөн  дөрвөн аж ахуйн нэгж  иргэдэд оёдлын үйлчилгээ үзүүлж буй. Орчин үеийн хувцасны загварыг уламжлалт хэв маяг, соёлын өвтэй хослуулан бүтээгдэхүүн гаргах зорилготой “ Бум ундрах” салоныг аймаг орон нутгийн зүгээс санхүүжилтээр дэмжсэн байна.  
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ