Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Мөнгөлөг шагшуурга-2023" мөсний баярын хөтөлбөр


Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас энэ сарын 21-22-ны өдөр "Мөнгөлөг шагшуурга-2023" мөсний баяр хийнэ. Мөсний баярын хөтөлбөр гарсныг танилцуулж байна.
Мөсний баяр зохион байгуулснаар олон угсаатны онцлогийг хадгалсан аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль дэлхий, үндэсний өв соёлоороо бахархах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой аж.
2023.01.21
  • 10:00-12:00 цаг: "Мөнгөлөг шагшуурга-2023" цас мөсний баярын нээлт
  • 13:00-17:00 цаг: Монгол туургатны “Мөсөн сур”-ын харваа
  • 13:00-15:00 цаг: Тэмээний уралдаан
2023.01.22
  • 09:00-16:00 цаг: Монгол туургатны “Мөсөн сур”-ын харваа
  • 11:00-14:00 цаг: Адуучин үзүүлбэр
  • 14:00-15:00 цаг: Олон угсаатны өвлийн гоёл үзүүлбэр
  • 16:00-19:00 цаг: Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ, “Sunset show”арга хэмжээ
Түүнчлэн, тус баярт ирсэн иргэд 10:00 цагаас 17:00 цаг хүртэл
  • Мөсөн сур харвааны үйлчилгээ
  • Угсаатны гэрүүдэд Алтайгаа магтъя язгуур урлагийн үзүүлбэр
  • Олон угсаатны хоолны үйлчилгээ
  • Ховдод үйлдвэрлэв үзэсгэлэн худалдаа
  • Морин чарганы үйлчилгээ
  • Бүргэдийн үзүүлбэр
  • Тэшүүрийн үйлчилгээ
  • Монгол хоточ нохойн танилцуулах үзэсгэлэн
  • Дөрвөн дугуйт мөсний мотоциклийн үйлчилгээг авах боломжтой аж.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ