Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг "Хөх сувд" мөсний баяр 20 дахь жилдээ болно. Мөсний баярыг гуравдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд тэмдэглэхээр аймгийн Засаг даргын Тамгын газраас шийдвэрлэсэн байна.
Энэ жил Хөвсгөл нуурт "Хөх сувд" зохион байгуулагдах болсонтой холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан зохих шийдвэрүүдийг гаргажээ.
Тухайлбал:
- Нуурын мөсөн дээр машин, техник зогсоохгүй.
- Машин зогсох талбайг тусгайчлан өөр газар бэлдэх.
- Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан (био 00 г.м) зохион байгуулалтыг хийнэ
гэж БОАЖЯ-наас мэдээллээ.