Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Гол, нуурын мөсний даац аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна



Энэ сарын 21-ний өдрийн байдлаар Ховд аймгийн Дунд цэнхэр, Долоон нуур голын мөсний зузаан 20 см, Хар-Ус нуурын мөсний зузаан 33 см хүрч, мөсөн бүрхүүл тогтсон.  
Харин Буянт, Ховд, Булган, Чоно-Харайх, Төгрөг гол мөсөн зах, өтгөн зайртай байна. Хэдийгээр зарим гол, нуурын мөс улам зузаарах хандлагатай байгаа боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа.
Иймээс тээвэрчид, иргэд гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр тээвэрлэлт хийхгүй байх, загас агнах гэх мэт бусад үйл ажиллагаа явуулахгүй байхыг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс онцгойлон анхаарууллаа. 
Энэ сард Ховд аймгийн баруун бүс, Алтай өвөр говийн сум болох Булган, Үенч, Алтай сумын нутгаар цас орсон. Бусад 10 гаруй сумын нутгаар хур тунадас ороогүй байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ