Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХОВД: "Цайны зам" өв соёлын наадам энэ сарын 25-нд эхэлнэ



"Цайны зам" өв соёлын III наадам энэ сарын 25-28-ны өдөр Ховд аймагт болно. Энэхүү наадам нь соёлын биет болон биет бус өв, язгуур урлаг, цайны соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх, сурталчлах, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд өрнөнө. БОАЖЯ-ны дэмжлэгтэйгээр Ховд аймгийн ЗДТГ, БОАЖГ, СУГ, ХХААГ зэрэг мэргэжлийн байгууллага, холбоод хамтран “Цайны зам” өв соёлын III наадмын үндсэн үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Тус наадам энэ сарын 25-ны өдөр Манхан сум дахь Гурван Сэнхэрийн агуйтай танилцах аяллаар эхлэх бөгөөд тэмээн жингийн цуваа Манхан сумаас Ховд аймгийн төврүү хөдөлнө.m Монгол нүүдэл, адуучин тэмцээн, бэсрэг наадам, тууль, цуур, уран нугаралтын наадам болон угсаатны цай чанах ёслол, язгуур урлагийн тоглолт, тэмээн жинг угтахзэрэг үйл ажиллагаа тусгай хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу өрнөнө. Ховд аймгийн 17 суманд алтайн урианхай, дөрвөд, захчин, мянгад, өөлд, торгууд, халх, хошууд, казах, тува зэрэг 10 гаруй угсаатан аж төрж байна. Эдгээр угсаатны онцлогийг “Цайны зам” өв соёлын наадмаар дамжууланийн хүү гурав дахь удаагаа сурталчлах гэж байгаагаараа онцлогтой.

Цайны соёл Европ, Орост нэвтэрснээр цайны хэрэглээ өсөж, дөт замаар цай авах боломж нь Монгол орноор дамжуулан авах байжээ. Цайны зам бол худалдааны орлогын хувьд  Торгоны замын дараа орох хоёрдугаар чухал зам байсан.  Хоёрдугаар зам гэдэг нь Хөх хот-Улиастай-Ховд-Цагаануур-Бийск гэсэн баруун хязгаарыг чиглэсэн зам аж. Иймдээ чцайны замуудын нэгээхэн  түүх нь Ховд аймагтай холбоотой,  аймгийнтөвөөр дайран өнгөрч байсан гэжиргэд онцоллоо.  
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ