Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

81 настай загвар өмсөгч “Дэлхийн мисс” тэмцээний сонгон шалгаруулалтад оржээ


Өмнөд Солонгосын 81 настай загвар өмсөгч  эмэгтэй “Miss Universe Korea” үндэсний гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд анх удаа оролцжээ.
Чой Сунхва насаараа эмнэлэгт ажилласан бөгөөд 70 гарсан хойноо  загвар өмсөгч болжээ.
Өмнөд Солонгосын гоо бүсгүйн  тэмцээнд оролцогчдод өмнө нь тавьдаг байсан насны хязгаарлалтыг өнгөрсөн жил халсанаар  Чой Сунхванд эл тэмцээнд орох боломж олджээ.
9-р сарын 30-ны даваа гарагт Сөүл хотноо Өмнөд Солонгосын гоо бүсгүйн тэмцээний ялагчдад шагнал гардуулах ёслол болов. Чой финалд шалгарч чадсан ч гол титмийн эзэн болж   чадаагүй байна.  Гэсэн хэдий ч шүүгчид  81 настай бүсгүйг  хувцас сонгох чадварыг нь онцолж "Шилдэг загварлаг дизайнераар" өргөмжилжээ.
Энэ жилийн “Дэлхийн мисс” тэмцээнд Өмнөд Сологосыг төлөөлж  22 настай загварын сургуулийн оюутан Хан Ариэл оролцохоор болов.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ