Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөвсгөл аймгийн удирдлагууд Б.Баасанхүүгийн 2 багшийг тус бүр 10 сая төгрөгөөр шагнав


Парисийн олимпоос мөнгөн медаль хүртсэн Б.Баасанхүүгийн анхны багш А.Даваадорж, Б.Очирбат нарт Хөвсгөл аймгийн удирдлагууд тус бүр 10 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан билээ.
Тухайн үед анхны багш А.Даваадорж хүндэтгэх шалтгааны улмаас очиж амжаагүй тул өнгөрөгч долоо хоногт ирэн шагналаа гардан авсан байна.
ОУХМ Б.Баасанхүүгийн анхны багш Жүдо бөхийн спортын мастер А.Даваадоржын тухайд 1979 онд жүдо бөхийн Спортын дэд мастер цол хүртэж, Хөвсгөл аймгийн Арбулаг сумаас Биеийн тамирын багшийн ажлын гараагаа эхэлсэн ажээ.
Тус суманд нэг жил ажиллаж, дараагаар нь Мөрөн хотын Дэлгэрмөрөн цогцолбор сургуульд багшилж олон хүүхдийг спортоор хичээллүүлж шилдэг тамирчдыгс бэлтгэн гаргасан түүхтэй. Тэдний нэг нь олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү юм. Тэрээр 13 настайгаасаа эхлэн 12-р анги төгстлөө А.Даваадорж багшийн удирдлага дор жүдо бөхөөр хичээллэсэн байна.
Нутгийн удирдлагуудаас гадна Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас Б.Баасанхүүгийн 2 багшид тус бүр нэг сая төгрөгийн урамшуулал олгосон ажээ.




скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ