Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өргөст хэмх худалдах “Гахайг аваръя” явуулын цэг ажиллаж байна


Хэт томорч, даршлахаар бэлтгэхэд шилэн саванд багтахааргүй болсон өргөст хэмхийг тариаланчид “гахай” хэмээн нэрлэдэг аж. Шилэн саванд багтахгүй болж томорсон өргөст хэмхийг зориулалтаар нь буюу даршилж худалдах боломжгүй гэнэ. Тиймээс ийм өргөст хэмхийг “Vidan” брэндийнхэн явуулын цэг ажиллуулж худалдаж эхэлжээ. Тэд ногоочдын ургацыг тээврийн хэрэгслээрээ үнэгүй зөөж, орлогыг нь өгч буй гэнэ. Уг явуулын цэгээр хоёр дахь өдрөө буюу уржигдар л гэхэд 3.9 тонн өргөст хэмх борлуулаад буй бөгөөд 1000 тонныг худалдахаар төлөвлөж буй аж.
Өргөст хэмхийг богино хугацаанд шинээр нь хадгалах боломжтой бөгөөд арчилгаа ихтэй байдаг. “Гахайнууд” нь амт шимийн хувьд бусадтайгаа ижил, бие нь л том болохоос өөр ялгаагүй. Өргөст хэмх борлуулж буй худалдагч тэнд байхгүй. Иймд иргэд ногоогоо сонгоод, өөрийн үнэлэмжээр төлбөрийг нь тариаланчийнх нь данс руу шилжүүлэх нь.
Тариаланчдын бүтэн жилийн хөдөлмөрийн үр дүн болсон ургацыг худалдан авч тэднийг дэмжихийг дээрх компанийнхан уриаллаа.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ