Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ховд суманд 228167 толгой мал өвөлжинө


Ховд аймгийн Ховд сум 3489 хүн амтай. Тус суманд төв, суурин газар болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил үргэлжилж байна. 
Энэ жилийн тухайд Ховд сумын нутагт 600 гаруй малчин өрх, мал бүхий иргэдийн 228167 толгой мал өвөлжихөөр байна. Үүнээс 36 өрхийн 22564 толгой мал нь Хөх сэрхийн нурууны тусгай хамгаалалттай газар нутагт өвөлжинө гэж Ховд сумын хөдөө аж ахуйн тасгаас мэдээллээ. Тус сумын нутагт нийт 68 худаг уст цэг бий. Одоогоор малчин өрхүүд 810 хашаа хороог засварлан, ашиглахад бэлэн болжээ.
Судалгаагаар Ховд суманд бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн байна. 2020 онд бэлчээрийн ургамлын ургац 2.9 ц/га байсан бол 2021 онд 1.56 ц/га болж буурчээ.  
Тус сумын хадланчид нийт 5500 тонн өвс бэлтгэхээр төлөвлөсөн. Үүнээс одоогийн байдлаар 2680 тонн өвс бэлтгээд байна. Мөн сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг хангах ажилд 4 сая 900 мянган төгрөг зарцуулахаар төлөвлөсөн аж. 
Ховд сум нь Улаанбаатар хотоос 1508 км, аймгийн төвөөс 30 км зайд оршдог. Газар нутгийн 1200 га нь тариалангийн талбай юм. Энэ жилийн тухайд Ховд сумын тариаланчид нийт 6435.4 тонн ургац хураан аваад байна.
Үүнээс онцлоход,  төмс 1560 тонн, хүнсний ногоо 2119 тонн, саримс 14.4 тонн байна. Мөн олон наст ургамал 700 тонн, өргөст хэмх 90 тонн, тарвас 1190 тонн тус тус хураан авчээ.    
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ