Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ӨМӨЗО-ы биет бус соёлын өвийн айраг исгэх мэргэжлийн өвлөгч Мүдан

 Зөгнөл дэвшүүлэх аялгуу.
         “Өвчүү халуун догдлолыг эх орон минь авчирсан,эх орондоо би ёсолж жарганам”.Энэ бол 24 сая хүн ардын зүрхний эгшиг юм.75 жилийн хувиралт хөгжлөөр дамжин өнөр баялаг умард хил нутаг минь цаглашгүй баярын далайд сэлэн,яндашгүй жаргалт амьдралыг эдлэн,чин зүрхний зөгнөл ерөөл болон цэвэр ариун сэтгэлээр БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойн баярыг бэлгэлж байна.Ой хөвч шуугасан Хөлөнбуйр,Хянган,Хорчин нутаг,уртын дуу уянгалсан Шилийнгол,Алшаа,Ордос,болдын оч бадарсан Бугатын Дархан бууцнаас бөхийн хийморь хийсгэсэн Улаанхадны өргөн нутаг,зурхтай тариандаа ургац бялхуулсан Бордохойн тал,золбоотой сүрэгтээ үржил хурайлсан Цахар нутгийн ахмад настнаас эхлэн өсвөр насны хүүхэд,малчин тариачин,дарга удирдлага нар бүгдээр хөгжлөө бахдан,чин сэтгэлийн зөгнөлөө өргөж байна.
       БНХАУ байгуулагдсан 75 жилийн ойг тэмдэглэн,бид“75 хүн,75 үлгэр,75 зөгнөл” мэдээлэл хийхээр боллоо.Энх мөнх түмэн нь хүсэл итгэл хурайлсан амьдралаа бахдан,сайны ерөөлөө сөгнөж байна.
 
      ӨМӨЗО-ы биет бус соёлын өвийн айраг исгэх мэргэжлийн өвлөгч Мүдан
 
 
  • Авга хошууны Наранбулаг сумны Эрдэнэ-Овоо гацааны малчин Мүдан 14 наснаасаа ээжээ даган гүү сааж айраг исгэхийг сурч,17 настайдаа бие даан айраг исгэх болсон байна.20 настайдаа айргийн соёлын тухай түүхэн материал цуглуулж эхлэв.
  • 2003 онд Авга хошуунд анхдагч хувь хүний музей“Өв музей”-г байгуулав.
  • 2013 онд эр нөхөр Ж.Өлзийбатын хамт,хятадын хэвлэлийн сангийн төсөл болох “Монгол зан үйлийн нэвтэрхий толь”дахь“Монголчуудын идээн ундаа/цагаан идээ/айраг”гэх агуулгыг эмхэтгэн бичих үүрийг биелүүлэв.
  • Шавь сургах ажлаа эхлүүлсэн бөгөөд 2018 онд түүний нэг шавь нь ӨМӨЗО-ы биет бус соёлын өвийн айраг исгэх мэргэжлийн уламжлаг болов.
  • Өвөр Монголын солхын долоо хоног”, “Биет бус соёлын өвийг түмэн өрхөд хүргэх”зэрэг олон арга хэмжээнд оролцсоор.

Зохиогч:
САРУУЛХАН,МЭРГЭНБИЛЭГ
Найруулагч:
Б.АРИУХАН ЕРӨНХИЙ РЕДАКТОР:Л.НАРАНХҮҮ
Эх сурвалж:
СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ