Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Б.Баасанхүү: Унасан ч, давсан ч "Миний охин мундаг байсан шүү" гэж дэм өгдөг аав ээждээ баярлалаа


Зуны олимпын 33 дугаар их наадамд оролцсон жүдогийн тамирчид өчигдөр Парис хотод Монгол Улсыг таниулан сурталчлах зорилготой байгуулагдсан "Mongolia House"-аар зочилж, тэмцээнийхээ талаар сэтгэгдлээ хуваалцлаа. 
Энэ үеэр олимпын мөнгөн медаль хүртсэн Б.Баасанхүү "Эхний тамирчинтай барилдахдаа хийсэн мэхээ бэлтгэл байнга давтдаг тул рефлексээрээ хийж ялсан. Аваргын төлөө учраа таарсан Японы Нацүми Цүнадотой гурав дахиа таарч барилдлаа. Өмнө нь 2022, 2023 онд хүч үзэж байсан юм. Энэ удаад багш нартайгаа ярилцаж байгаад таллаж барьц аваад самбын мэх эсвэл этээ хийнэ гэж тооцоолсон ч санаснаар болсонгүй.
Олимпод ирж буй тамирчид бүгд өөр бэлтгэлтэй байдгийг анзаарлаа. Өмнө нь хоёр таарч хожиж байсан тамирчин хүртэл өөр түвшинд бэлтгэгдсэн байлаа.
Өдийг хүртэл дэмжиж тусалсан бүх багш нартаа баярлалаа гэж хэлье. Мөн унасан ч, давсан ч "Миний охин мундаг байсан шүү" гэж сэтгэлийн дэм өгдөг аав ээждээ баярлалаа" гэж ярилаа. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ