Онон гол өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн Дадал сумын орчимд үерийн аюулын түвшинг 1-2 метр орчим даван, үерлэж байна. Онон голын гүүрний наад далан сэтэрч, уг голын эрэг, гүүр усанд автан, машин техник зорчих боломжгүй боллоо. Тиймээс энэ чиглэлд явахгүй байхыг жолооч, зорчигчдод тус сумын онцгой байдлын мэргэжилтэн анхааруулж байна.
Онон гол 1990 онд Биндэр орчмоор үерийн аюул түвшинг даван, 300 см хүрч үерлэжээ. Түүнээс хойш 34 жилийн дараа 305 см хүрч үерлэлээ.