Парисын олимпын наадамд Бельги улсын эхний алтан медалийг авчирсан дугуйн тамирчин Ремко 2015 онд 15 настайдаа Бельгийн “Андерлехт”, Нидерландын “ПСВ Эйндховен” зэрэг шилдэг клубүүдийн академд суралцахаас гадна Бельгийн өсвөрийн шигшээ багийн ахлагчаар олон улсын тэмцээнд оролцдог байжээ.
Тэрбээр аавынхаа замналыг үргэлжлүүлэхээр 2017 оноос мэргэжлийн дугуйчин болохоор эргэлт буцалтгүй шийдсэнээр 7 жилийн дараа олимпын аварга боллоо.