Йордан улсын Амман хотод олимпын эрх олгох Ази, Номхон далайн орнуудын боксын тэмцээн болсон. Тэмцээний эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Б.Чинзориг амжилттай тулалдаж, олимпын эрхээ авсан билээ.
2021 онд Токиог зорих тэрбээр олимпын дараа мэргэжлийн боксоор хүч үзэх бодолтойгоо хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. “Олимпын наадамд намайг залгамжилж гарч ирэх авьяастай, мундаг дүү нартаа зайгаа тавьж өгнө.
Тэд улам сайжирч, туршлагатай болохын тулд олон тэмцээнд өрсөлдөх хэрэгтэй. Миний нас ч энэ жил 29 хүрч байна” хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин