Японы алдарт жүдоч, олимп, дэлхийн аварга Хифүми Абэ эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд финалдаж, Бразилын Уиллиан Лимаг ялснаар алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр 26 насандаа дэлхийн аваргаар дөрвөн удаа, олимпын аваргаар хоёр удаа тодорч байна.
Түүний дүү Үта Абэ мөн түрүүлнэ гэж таамаглаж байсан ч Узбекистаны бөхөд харамсалтайгаар ялагдсан.
Ийн Япон улсын бахархал болж болсон ах, дүү хоёрын талаарх сонирхолтой мэдээллээс хүргэе.
Ах Хифүми Абэ 1997 оны наймдугаар сарын 9-нд төрсөн. 66 кг-ийн жинд Токиогийн олимпын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга.
Түүний биеийн өндөр 168 см. Абэ 2003 онд 6 настайдаа төрөлх Хёго мужийн Кобе хотод жудо бөхөөр хичээллэж эхэлсэн . Тэрбээр бага сургуульд байхаасаа эхлэн тэмцээнд оролцож эхэлсэн.
Түүний аав Кожи Кобе хотын Гал түймэртэй тэмцэх газрын гал сөнөөгч юм. Бага сургуульд байхдаа Нами Набекура хэмээх жудоч түүнийг ихэвчлэн ялдаг байв. Тэрбээр "Тэр байгаагүй бол би өдий зэрэгтэй явахгүй байсан" гэж хэлж байсан. Түүний нэрийг ханз үсгээр "нэг, хоёр, гурав" гэж уншдаг.
-Парисын олимпод хамтдаа дараалан түрүүлэх зорилготой байсан-
Дүү Үта Абэ 2000 оны долоодугаар сарын 14-нд төрсөн. 52-гийн жинд Токиогийн олимпын аварга, дэлхийн дөрвөг удаагийн аварга.
Абэ Үта 16 настайдаа Дюсселдорфын Гран-Прид түрүүлж, хамгийн залуудаа Гран-Прид түрүүлсэн эмэгтэй жүдоч болсон юм. Үта 18 настайдаа анх удаагаа дэлхийн аварга болсон.
Үта ахаасаа урам зориг аван 5 настайдаа жүдогоор хичээллэж, дунд болон ахлах сургуульд байхдаа үндэсний аварга цол хүртжээ.
Хифүми, Үта нарын ах нь мөн жүдогоор хичээллэдэг, ирээдүйтэй хүү байсан ч усан пологийн тамирчин болжээ.
Аав нь Үтаг хөгжмийн сургуульд явуулахыг хүсжээ. Үта ч хөгжимд дурлаж, төгөлдөр хуурын ангид орсон аж. Гэхдээ тэрбээр бассейнд тогтмол очдог байжээ.
Абэ Хифүми “Одоо л би дүүтэйгээ хамт олимпын алтан медалийг авахаар зорьж байгаагаа албан ёсоор хэлж чадахаар боллоо. Харин түүний ахын хувьд надад алдах эрх байхгүй” хэмээн олимпын аваргын төлөөх барилдаандаа орсон аж. Тэд хошой олимпын аварга болох зорилттой байсан хэдиий ч бүтэлгүйтсэн. Гэхдээ тэдний амжилт бол Японы хамгийн бахдалтай түүхэнд хүмүүс зүй ёсных билээ.
https://eguur.mn/519320/