“Алтаргана-2024” олон улсын наадамд оролцохоор ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Самбуевич Цыденов тэргүүтэй төлөөлөгчид иржээ.
Төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат нар угтан авсан байна. Мөн тэрбээр өнөөдөр "Алтаргана-2024" олон улсын наадмын нээлтийн ёслолд оролцож мэндчилгээ дэвшүүлжээ.