Батмөнх Даян Сэцэн хаан мэндэлсний 560 жилийн ой, Өмнөговь аймаг байгуулагдсаны 93 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаанд 128 бөх уран мэхийг уралдуулж, Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын аварга П. Бүрэнтөгс үзүүрлэж, Улсын заан Б. Батөлзий, Ц. Одбаяр нар их шөвөгт үлдэж, наадамчин олныг цэнгүүллээ.