Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

О.Хангай аварга 31 дэх түрүүгээ хүртлээ


Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын сургууль байгуулагдсны 100 жилийн ойн хүрээнд тус сумаас төрсөн ах дүү гурван аймгийн цолтны нэрэмжит улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өчигдөр /2024.02.25/ Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Ийнхүү улсын аварга О.Хангай түрүүлж 31 дэх түрүүгээ хүртсэн юм.  
Тус барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэсэн бол их шөвөгт Архангай аймгийн Булган сумын харьяат Алдар спорт хорооны бөх улсын арслан Р.Пүрэвдагва, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Хүч спорт хорооны бөх үнэн зоригт харцага Н.Золбоо нар үлдэж, барилдааны дунд шөвөгт улсын харцага С.Сүхбат улсын начин Б.Даваа-Очир аймгийн хурц арслан М.Эркебулан аймгийн арслан Э.Баасанжав нар шалгарсан юм.  
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ