Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Улсын начин Э.Сумъяабат анхны түрүүгээ хүртлээ


Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Ваян Эвэнт Холл" ХХК, "Булган Хангайн Хөгжлийн Төлөө Сан", "Булган Хан" дэвжээний бөх, улсын начин Энхбатын Сумъяабат түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол” сан,  “Эм Жи Ө транс” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай үзүүрлэв. Шинэ начны хувьд улсын цол авснаасаа хойш МҮБХ-ны албан ёсны барилдаанаас анхны түрүүгээ хүртсэн юм. 
Дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "Блю Драгон" ХХК, “Зорчигч тээврийн нэгтгэл”, “МИАТ”, “Увснуур” дэвжээний бөх, улсын заан Н.Жаргалбаяр, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Сүлд” спорт хороо, "Кровун Броверс" ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын харцага Ц.Мөнхбаяр нар шалгарлаа. 
Наймд улсын арслан О.Пүрэвдагва, улсын начин Б.Даваа-Очир, аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн, аймгийн арслан Д.Ням-Очир нар үлдэв. 
Мөн хүрэлцэн ирж барилдсан улсын аварга О.Хангай, улсын арслан Р.Пүрэвдагва нар болон Мөнххаан сумын харьяат, улсын заан, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, улсын начин Бо.Батжаргал, аймгийн арслан Ж.Чулуунжав, аймгийн заан Т.Дорж  нарт тус сумаас хүндэтгэл үзүүлсэн бол Мөнххаан сумаас төрөн гарсан улсын заан Н.Думаа,  Л.Нямбуу нарын нэрэмжит шагналыг аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн, аймгийн арслан Д.Ням-Очир нарт, өсөх идэр начин С.Жамбын нэрэмжит шагналыг аймгийн хурц бадрангуй арслан О.Баярхүүд тус тус гардууллаа.   
Энэ барилдааны түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1.5 сая төгрөгийн бай гардсан юм. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ