УИХ-ын 2024 оны сонгуульд Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт АН-аас нэр дэвшээд ялагдал хүлээсэн О.Баасанхүү Цагдаагийн ерөнхий газрын дарга болох хүсэлтэй байгаагаа өөрийн Х сүлжээнд илэрхийлжээ.
Тэрбээр энэ талаараа жиргэхдээ, "27 жил хуулийн салбарт байж өмгөөлөл хийлээ. 8 жил хууль тогтоогч байлаа. Цагдаагийн тухай хуулиа өөрчлөөд хуульч хүн ЦЕГ ийг удирдаж болно гэвэл би ажиллахад бэлэн байна. Цагдааг иргэншүүлэх хэрэгтэй" гэжээ.