![](/uploads/posts/2020-05/1589609005_man-kommunist.jpg)
Гэвч энэ удаагийн сонгуульд нэрээ татаж намаа удирдаж ажиллахаар болсон бол Говь-Алтай аймагт рейтинг өндөр байсан МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мөн адил нэрээ татаж сонгуульд намаа удирдаж оролцохоор болжээ. Улс төрийн хувьд туршлага, менежмент сайтай улс төрчид энэ удаад намаа толгойлж ажиллах нь. Харин сөрөг хүчин Ардчилсан намын хувьд мөн л хүчтэй яригдаж байсан улс төрчид нэрээ татаж эхэлсэн байна. Завхан аймгаас хэдэнтээ сонгогдож байсан УИХ-ын гишүүн Я.Санжмятав нэр дэвшихгүй нь. Харин Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр хүчтэй яригдаж байсан Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц энэ удаад нэрээ татаж, нэр дэвшихээс илүү намаа удирдаж оролцохоор болсон гэх мэдээлэл байна. МАН-аас Я.Содбаатар, Д.Амарбаясгалан, АН-аас Я.Санжмятав, Б.Хурц нар хэрхэн намаа удирдаж, ялалт авчрах вэ?
Б.Шүрэнцэцэг
Эх сурвалж: Төр.мн