Цогтцэций суманд орсон хүчтэй аадар борооны улмаас үүссэн үер усны дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна.
-Онцгой байдлын хэлтсээс 13 алба хаагч, 2 автомашин
-“Энержи ресурс ХХК”-ийн “ER” аврах бүлэг 3 хүн 1 автомашин,
-Цогтцэций сумын мэргэжлийн анги, СЗДТГ, "Ти Ти Жи ХХК” 2 автомашин, 1 ковш, 8 хүн, -Үндэсний оператор түншлэл ХХК-ийн ковш-1, 4 автомашин, 18 хүн
-”Кей майнинг ХХК” 1 ковш, 1 ус соруулах помп, 8 хүн
-“Эрдэнэс Таван толгой ХХК” 2 автомашин 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Сумын Онцгой комиссын ажилтан алба хаагчид хамтран ажиллаж байна.
Иймд иргэдийг анхаарал болгоомжтой байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.