Нийслэлийн Багахангай дүүргийн 1-р хороонд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 13-ны өдрийн 19:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Приус-20” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг унтраасан байна.