Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Автомашин шатаж, гурван иргэн түлэгджээ


Өчигдөр /2023.04.09/ 16:49 цагийн орчимд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21  дүгээр хорооллын автозамын зорчих хэсэгт автомашин шатжээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын “Сонато-6” загварын суудлын автомашин шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан байна. Тус гал түймэрт иргэн С /51 настай, эрэгтэй/, иргэн Г /40 настай, эрэгтэй/, иргэн Г /43 настай, эрэгтэй/ нар түлэгдсэн байсныг нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн аж.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ