Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хүчтэй шороон шуурганы улмаас найман гэр нурж, эвдэрчээ


Өчигдөр
 хүчтэй шороон шуурга шуурсны улмаас Өмнөговь, Баянхонгор аймагт найман гэр нурж, эвдэрчээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянлиг суманд өчигдөр 18-20 м/с хүртэл хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас хоёр өрхийн гэр нурж, эвдэрсэн байна. Энэ тухай мэдээллийг өчигдөр 19:30 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Шуурганд иргэн Б-ын 5 ханатай нэг гэр, Н-ын 4 ханатай нэг гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн тухай мэдээллийг тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.
Мөн Өмнөговь аймгийн Булган суманд 20 м/с хүртэл хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас зургаан гэр нурсан тухай мэдээллийг онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Шуурганд малчин Д-ийн 5 ханатай нэг гэр, 4 ханатай нэг гэр, Б-ийн 5 ханатай нэг гэр, 4 ханатай нэг гэр, Э,  Н нарын 4 ханатай хоёр гэр нурсан байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ