Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Шороон шуурганы улмаас гэр нурж, дөрвөн автомашины шил хагарчээ



Өмнөговь аймаг, Ханхонгор сумын  “Хонгил” гэдэг газар 05.28-ны өдрийн 16:35 цагийн орчим 18-20 м/с хүчтэй шороон шуурга шуурч, мөндөр орсоны улмаас 2 өрхийн 1 гэр нурж, 4 автомашины салхины шил хагарсан тухай мэдээллийг 05.29-ний өдрийн 07:10 цагт хүлээн авсан байна. 
 
Тус газар нутагладаг малчин Б-ийн 4 ханатай гэр нурж, “Субару Порестор” загварын суудлын автомашины салхины шил, иргэн Б-ын “Портер” загварын ачааны автомашины салхины шил, иргэн Б-гийн “Ланд Круйзер-80” загварын суудлын автомашины салхины шил, иргэн З-гийн “Портер” загварын ачааны автомашины салхины шил тус тус хагарсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ