Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хүчтэй шороон шуурганы улмаас Говь-Алтайд гэр нуржээ


Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багийн “Хавчигийн-Ус” гэдэг газарт өчигдөр 19:00-20:00 цагийн хооронд 20-28 метр секундийн түр зуурын хүчтэй шороон шуурга шуурсан байна. Шуурганд малчин А-ийн дөрвөн ханатай гэр нурсан тухай мэдээлэл өнөөдөр 07:48 цагт Онцгой байдлын албанд иржээ. Сумын Засаг даргын Тамгын газраас гаргасан ажлын тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцжээ.
Мөн Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн “Зөөлөн” гэдэг газар 20:00 цагийн орчим 18-24 метр секунд хүчтэй шороон шуурга шуурсны улмаас агуулах, байр нурсан тухай дуудлагыг Онцгой байдлын албанд ирсэн. Шуурганд “Улз дриллинг” ХХК-ийн агуулах болон халуун усны дээвэр нуржээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ