Монголын Уулчдын Үндэсний холбоо:
Эверест оргилын 8400 метрийн өндрөөс бидний сайн найз, ах, дүү, сайн аав, сайн хань Л.Пүрэвсүрэн биднийгээ орхин оджээ. Даруу төлөв, алиа хошин зангаараа бид бүхний хайрыг татаж уулын гэр бүлд хүндэтгэлтэй явсан түүнийхээ гэр бүл, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн та хоёрынхоо уулын салбарт оруулсан хувь нэмэр, сэтгэл зүрх, дурсамжийг бид үүрд санан дурсах болно. Та хоёр минь хүсэл зорилго, мөрөөдлөө биелүүлж Дэлхийн дээвэрт авиралтаа хийж чадсан шүү. Бид та хоёрынхоо эр зориг, хүсэл тэмүүлэл, эр зоригоор үүрд бахархан санан дурсах болно.