Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ЭМГЭНЭЛ


Монгол Улсын төмөр замын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, төмөр замын чадварлаг мэргэжилтэн, бидний хүндэт нөхөр, салбарын хамтран зүтгэгч, Монгол Улсын Гавьяат тээвэрчин, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа хүнд өвчний улмаас таалал төгссөнд гүнээ харамсан гашуудаж, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Бид улс, эх орныхоо төмөр замын салбарын хөгжлийн нэгэн шинэ гарц болсон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад ажиллаж, нэгэн зорилгын дор нэгдэж чадсан, сэтгэл, итгэл нэгтэй хамтран зүтгэгчид байлаа.
Талийгаачийн Монголын төмөр замын салбарт оруулсан өндөр хувь нэмэр, бусдын хүндлэлийг хүлээсэн хүнлэг, зарчимч, хөдөлмөрч зан чанарыг үүрд бахархан дурсаж явах болно.
Ум сайн амгалан болтугай
“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН ХАМТ ОЛОН

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ