Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Таамаг: iPhone 16 Plus” нь өмнөх загвараасаа жижиг батарейтай байна


Алдагдсан мэдээллээс харахад “iPhone 16 Plus” нь өмнөх загвараасаа жижиг батарейтай байх магадлалтай бол бусад “iPhone 16” загварууд илүү том батерейтай болно гэсэн цуу яриа гарсан.
Apple компани“iPhone 16”-г 2024 оны есдүгээр сард худалдаанд гаргах ч шинэ загварын тухай мэдээлэл хэдийнэ цацагдаад байна. Эдгээрийн нэг нь утасны батерейны багтаамж. “91mobiles”-ийн дэлгэрэнгүй мэдээллээс үзэхэд “Apple” “iPhone 16 Plus” нь “iPhone 15 Plus”-аас бага батерейтай байж магадгүй аж. “iPhone 15 Plus” нь 4383 мАч хүчин чадалтай бол “iPhone”-ийн шинэ загвар нь 4006 мАч батерейтай байх магадлалтай байна. “iPhone 16 Plus” яагаад жижиг хэмжээтэй болох вэ одоогоор “iPhone 15 Pro Max”-ийн батерей 29 цаг видео үзэх хэмжээний хүчин чадалтай бол “iPhone 15 Plus” 26 цаг видео тасралтгүй үзэх хэмжээний хүчин чадалтай.
Нарийвчилсан мэдээлэл нь тийм ч үнэн зөв биш байх магадлал бас бий. Гэхдээ батерейны химийн найрлагад хэд хэдэн өөрчлөлт орж байгаа бөгөөд энэ нь хэмжээ бага эсэхээс үл хамааран илүү хүчирхэг болсон байх магадлалтай юм. Есдүгээр сарын эхний хоёр долоо хоногт болох бөгөөд “Apple” компани “iPhone”-ийн шинэ загваруудыг зарлах төлөвтэй байна.
Эх сурвалж:https://www.yahoo.com/tech/iphone-16-battery-details-leak-140019613.html
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ