Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Apple Хятадаас үйлдвэрлэлээ нүүлгэх ажлаа яаравчилж байна


Apple компани Хятадаас үйлдвэрлэлээ нүүлгэн шилжүүлэх ажлаа яаравчилж байгаа гэнэ. Энэ талаар хологдох эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр SCMP сонин мэдээлжээ.
 
Эх сурвалжийн мэдээлснээр, Apple компанийн бүтээгдэхүүнийг Хятадаас өөр газарт, тэр дундаа Энэтхэг, Вьетнамд угсрахыг нийлүүлэгчдэдээ хандан уриалсаар байгаа гэнэ. Ингэснээр Тайванийн Foxconn үйлдвэрээс хэт хамааралтай байх нь багасна гэж тооцоолж байгаа аж. 
 
Ийм шийдвэр гарах болсон нь iPhone үйлдвэрлэдэг Foxconn-ы үйлдвэр байрлах Жэнжоу хотод саяхан үймээн болсонтой холбоотой аж. Өнгөрсөн сарын сүүлээр энэ үйлдвэрийн ажилчид бага цалин, ковидын хязгаарлалтыг эсэргүүцэн үймээн дэгдээж байв. Түүнчлэн үйлдвэр дээр хөл хорио тогтоосны улмаас олон ажилчин үйлдвэрийн бүсийг орхин гарч, ажиллах хүчний хомстолд орсны улмаас Apple-ийн iPhone загварын шинэ утасны захиалга тасалдах болсон юм. 
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/545316
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ