Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дарга, хурандаа Ж.Энх-Одыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тодруулбал, тус аймгийн цагдаагийн газрын дөрвөн алба хаагч нийлж, 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарсан. Улмаар өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод үүрэг чиглэл өгсний дагуу ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажилласан бөгөөд уг албан хаагчдыг баривчлаад байгаа юм. Эл асуудалтай холбогдуулан Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дарга, хурандаа Ж.Энх-Одыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарчээ.