Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Булганы засаг дарга Б.Ариун-Эрдэнэ "үндэслэлгүй хөрөнгөжсөн нь тогтоогдсон" тул үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ



Засгийн газраас 2023 оны Авлигатай тэмцэх жил болгон зарласан. Энэ хүрээнд Шувуу, Шүүр, Шилжүүлэн авах зэрэг 5 Ш ажиллагааг зарласан. Тэгвэл “Шүүр” ажиллагааны хүрээнд хууль зөрчиж томилогдсон, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон төрийн алба хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж буй.
Иймд шүүр ажиллагааны хүрээнд Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Учир нь тэрээр үндэслэлгүй хөрөнгөжсөн нь АТГ-ын шалгалтаар тогтоогдсон учраас шүүр ажиллагаанд хамрагдаж, ажлаасаа чөлөөлөхөөр болжээ. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн” гэж мэдэгдсэн байна. Сонирхуулахад,Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нь удаа дараа ОХУ-д зочилж, Засгийн газрын “Нэг цонх”-ны бодлогыг зөрчсөн байж болзошгүй байдаг. 

https://dorgio.mn/g/144545
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ