Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Алтан боломж”-ийг алддаггүй, ам үйлдэл нь зөрүүтэй... Тэр хэн бэ?

 
Сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд бодлогын түвшинд ярилцаж байгаа нэг асуудал бол  “Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил, санхүүжилтийн байдал” юм. Гэвч  байдлыг судлаад үзэхэд учирч буй гол саад бэрхшээл нь “Санхүүжилт, түүний зардал“ гэсэн нийтлэг үр дүн гарах болсон. Угтаа энэхүү санхүүжилтийн зорилго бага хүүтэй зээлээр бодлогын дэмжлэг үзүүлэхэд оршиж байсан ч үр дүн нийгмийг цочирдуулсан.
Манай улс дэлхийн хамгийн өндөр зээлийн хүүтэй орон. Үүн дээр өөрсдийн ашгаа нэмээд үйлдвэрлэл эрхэлнэ гэдэг бол бараг л боломжгүй зүйл юм. Харин улс орны хөгжлийн суурь болох үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр ЖДҮ сангийн зээл 3%-тай олгох “алтан боломж”-ийг төр засаг сэдэж олсон боловч хэрэгжээд эхэлсэн цагаасаа л энгийн иргэдэд олдоно гэж гонж болсон.  Яг энэ “алтан боломж”-ийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж шүүрдэж авсан “азтан”-ууд нь УИХ-д суусан эрхмүүд байлаа.
Иргэд, үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ боломжийг хулгайлсан эрхмүүд удалгүй илчлэгдэж, нийгмээрээ үзэн ядсан ч тэд өнөө хэр хариуцлагын “алх”-наас холуур байж, дахин дархан эрх хүртэхээр зүтгэж байна.
Сая гэхэд л зөвхөн хадгаламжиндаа 1 тэрбумаас дээш мөнгөн хөрөнгөтэй гишүүд ил болсон. Тэдний нэг тэрбумаас дээш буюу “1’400.000.000” төгрөгийн хадгаламжтай хэмээн ХОМ-доо  мэдэгдсэн Н.Учрал хэмээх эрхэм. Тэрээр “бизнес хийж шатах”-ын оронд ЖДҮ-гийн сангаас мөнгө авч хүүгээр нь хөрөнгө мөнгөө арвижуулах нь дээр гэж үзээд алдагсдын нэг.
Амьдрах гэж ядарсан бидний “алтан боломж”-ийг албан тушаал, эрх мэдлээрээ дулдуйдан аавдаа ЖДҮ авч өгч, ББСБ –р өндөр хүүтэй зээл болгон манийгаа бас давхар шулчихдаг хөөрхөн овжин “Тимон” хүү Сонгинохайрхан дүүрэгт одоо нэр дэвшчихсэн “өрх бүрийг орлоготой, ажилтай болгоно” гээд л “чихэнд цэцэг ургуулаад” явж байгаа нь бас л овилгогүй дүр төрх биш гэж үү.
Түүний далд санаа үүгээр ч зогсохгүй “дээд боловсролыг хүн бүрт хүртээмжтэй үнэгүй болгоно” гэсэн нь үйлдэл, үг хоёрын зөрүүтэйг нь харуулж орхилоо. Түүний эзэмшлийн Их засаг дээд сургуулийн төлбөр одоо тэнгэрт хадсан. Энэ бол наанаа нэг инээсэн, цаанаа овжин загнаж сиймхий ашигласан ёстой л нэг хонины арьс нөмөрсөн чоно аятай.
Сонгинохайрханчууд минь, учрыг ялгаж салгах ухаалаг тул нэгийг бодно байгаа!!!
 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ