Өнгөрсөн шөнө Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэр, Ачуут багийн Тамгын толгой хэсэгт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02:27 цагт хүлээн авчээ. Тус аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 02:31 цагт очсон байна.
Дуудлагын дагуу очиход, иргэн С-ын байшингийн үүдний хэсэг болон залгаа амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 47 минут ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт иргэн Х/2 сартай, эрэгтэй/ угаартсан байсныг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.