Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын дөрөвдүгээр гудамжинд нам даралтын зуух дэлбэрсэн гэх дуудлагыг өчигдөр /2024.02.21/ 22:23 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 22:26 цагт очиход, иргэн "Б"-ын 9х9 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 3х3 метрийн хэмжээтэй галлагааны өрөөнд цаас шатаж, байсныг 5 минут ажиллаж унтраасан байна.