Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Архангай аймагт нэг иргэн Харзны усанд орж байхдаа осолдон амиа алджээ


Харзны усанд орж осолдсон харамсалтай хэрэг Архангай аймагт гарчээ.
Тодруулбал, энэ сарын 04-ны өдөр /2024.02.04/ 04:00 цагийн орчим Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн иргэн О харзны усанд орж осолдсон байж болзошгүй гэх дуудлагаар Эрэн хайх, аврах салбарын 2-р бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч дэслэгч Б.Баасанбатаар ахлуулсан 7 алба хаагч, Кобе дуудлагатай эрэлч нохойн хамт хаяг дээр очиж Орхон голын эрэг дагуу 1 цаг 30 минут аврах завь, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны багаж хэрэгсэлтэй эрлийн ажлыг зохион байгуулж анх усанд орсон газраас 50м зайд буцалтгүй нэрвэгдэгчийг олж гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажиллаа.
 
ЗӨВЛӨМЖ:
  • Иргэд харзны усанд орохгүй байх, зайлшгүй орох тохиолдолд аюулгүй байдлаа сайтар хангаж орох.
  • Гол, нуурын усны харзалсан хэсэгт мөсний зузаан харилцан адилгүй олон жилийн дунджаас нимгэн мөс цөмрөх эрсдэл өндөр байгаа тул анхаарал болгоомжтой байх.
  • 7 см-ээс зузаан мөсөн дээр явган хүн явах боломжтой, 10 см-ээс дээш зузаан мөсөн дээр хүн загасчлах боломжтой.
  • 12 см-ээс зузаан мөсөн дээр цасны мотоцикл явах боломжтой.
  • 20-30 см зузаан мөсөн дээр жижиг суудлын автомашин явах боломжтой.
  • 30-38 см зузаан мөсөн дээр жийп болон пикап автомашин явах боломжтой.
  • 40-60 см зузаан мөсөн дээр 10-20 тн даацтай автомашин явах боломжтой.
  • 70-95 см зузаан мөсөн дээр 30-40 тн даацтай автомашин явах боломжтой.
  • Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ