Дундговь аймаг 2023 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 3.6 сая толгой мал тоолуулжээ. Үүнээс 43.7 мянган тэмээ, 194.6 мянган адуу, 85.5 мянган үхэр, 1759.4 мянган хонь, 1576.9 мянган ямаа тоолуулсан байна. Аймгийн Статистикийн хэлтсийн гаргасан мэдээллээс үзэхэд нийт малын тоо өмнөх оныхоос 0.9 хувь буюу 33.7 мянган толгойгоор өсжээ.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр Эрдэнэдалай сум 525.6 мянган толгой мал, Сайнцагаан сум 376.2 мянган толгой мал, Өлзийт сум 305.5 мянган толгой мал, Адаацаг сум 295.5 мянган толгой мал, Хулд сум 269.5 мянган толгой мал тоолуулж, малын тоогоороо аймагтаа тэргүүлж байна. Түүнчлэн Эрдэнэдалай сум малын тоогоороо Монгол Улсын хэмжээнд 2 дугаарт жагсжээ. Тус сум 2017 онд 550.6 мянган толгой мал тоолуулж, малын тоогоор улсын хэмжээнд тэргүүлж байсан бол 2018, 2019 онд хоёрдугаарт орж байжээ.