Мал тооллогын 2022 оны урьдчилсан дүнгээр Ховд аймгийн хэмжээнд малчин, мал бүхий иргэд 3 сая 475.6 мянган толгой мал тоолуулжээ. Малын төрлөөр авч үзэхэд 149.5 мянган адуу, 205.5 мянганүхэр, 29.5 мянгантолгойтэмээ тоолуулсан байна. Мөн 1244.1 мянган хонь, 1846.9 мянган толгой ямаа тоологджээ.
Өмнөх онтой харьцуулахад тэмээ 1.9 мянга, адуу 2.8 мянган толгойгоор өссөн. Харин хонь 23.7 мянга, үхэр 2.1 мянга, ямаа 100.3 мянган тоо толгойгоор тус тус буурсан үзүүлэлттэй байна. Мал тооллогын урьдчилсан дүнгээр Чандмань сум 298.0 мянган толгой мал тоолуулж, бусад сумаас малын тоогоортэргүүлсэн байна.