Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯНХОНГОР: Төл бойжилт 100 хувьтай байна


Баянхонгор аймгийн хэмжээнд энэ онд 3 сая гаруй мал өвөлжиж, хаваржиж байна. Нийт 1.6  сая хээлтэгчээс 2396 толгой буюу хонь 1245, ямаа 1151 төллөж, төл  бойжилт 100 хувь байна.
Сонирхуулахад, 2021 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр Баянхонгор аймгийн мал сүргийн нийт дүн 3127.1 мянга болж, өнгөрсөн оныхоос 18.6 хувь буюу 712.8 мянган толгойгоор буурчээ. Адуун сүргийн тоо 136.6 мянга, үхэр 197.9 мянга, тэмээ 45.5 мянга, хонь 951.8 мянга, ямаа 1795.3 мянган толгой болсон нь өмнөх оныхоос адуу 16.4 хувь, үхэр 19.5 хувь, тэмээ 18.0 хувь, хонь 17.7 хувь, ямаа 19.1 хувиар буюу малын тоо таван төрөл дээр буурсан үзүүлэлт аж.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ