Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХӨВСГӨЛ: Жаргалант суманд салхины хурд 31 м/с хүрсэн байна



Хөвсгөл аймгийн нийт  нутгаар өнгөрсөн шөнө  7-20м/с, түр зуур 10-31м/с хүрч цасан шуурга шуурсан байна. Салхины хурд хамгийн хүчтэй нь  Жаргалант суманд  31м/с хүрчээ. Өнөө өглөөний байдлаар нийт нутгаар 0-18 см цасан бүрхүүлтэй байна. Хамгийн их цас Цэцэрлэг сум 18 см, Рэнчинлхүмбэ сум 9см, Цагаан-Үүр 15 см, Жаргалант 16 см, Эрдэнэбулган 9 см, Галт 9 см зузаан цастай байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуургатай, энэ сарын  7-нд ихэнх нутгаар цас орох тул малчид, тээвэрчид, иргэд аюулгүй байдлаа хангах, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагах, цаг агаарын мэдээллийг тогтмол сонсох, бусдад дамжуулахыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас  зөвлөж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ