Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сумдад өвөлжилт хэвийн байна



ОдоогоорХовд аймгийн 17 суманд өвөлжилт хүндрээгүй, хэвийн байна. Малд нэмэгдэл тэжээл өгөх, тарилга туулга хийх ажил сумдад үргэлжилж байна.
Ховд аймгийн хэмжээнд өнгөрсөн 12 дугаар сард нийт нутгаар 35.6 мм тунадас орсон. 12 дугаар сарын 31-ний өдрийн хээрийн хэмжилтээр цасны дундаж зузаан Алтай, Үенч, Жаргалант, Ховд  суманд 4 см, Зэрэг, Манхан суманд 3 см байв.
Мөн Булган, Мянгад, Эрдэнэбүрэн суманд 2 см, Чандмань, Дөргөн, Мөст, Дуут суманд 1 см зузаан 10 баллын цасан бүрхүүлтэй байгаа аж. Харин Мөнххайрхан, Цэцэг, Дарви суманд 0 см 4-9 баллын цастай байгаа бол Алтайн өвөр говийн сумдын уулаараа 5-10 см, хунгарласан газраа 15-20 см цастай байна. Энэ сард нийт нутгаар цасан бүрхүүл тогтжээ.
Өнгөрөгч сард нийт нутгаар салхи шуурга багатай тогтуун, салхины их хурд 17 -22 метр байлаа.  
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ